
“Өглөөний сөрөг зуршлаа өөрчлөхгүй бол хүнд өвчин тусах, үхлээ ойртуулах аюултай” хэмээн эрдэмтэд сэрэмжлүүлэв. Тэд сөрөг зуршлын тоонд дараах зүйлсийг багтаажээ.
- Өглөөний цай уухаас татгалзах нь зүрх судасны өвчнөөр нас барах эрсдэлийг 87% нэмэгдүүлдэг. Түүнээс гадна өглөө цай уухгүй гэрээс гардаг хүний биеийн жин ихсэх магадлалтай, учир нь өдөр ба орой хэт их идэх хандлагатай. Харин өглөө цай ууж юм иддэг зуршилтай хүмүүс өдрийн турш 2 дахин их илчлэг шатаадаг болохыг эрдэмтдийн судалгаа нотолжээ.
- Юм идэхээс өмнө өглөө кофе уух зуршил таны бие организмд ноцтой хор хөнөөл учруулж болзошгүй. Өлөн элгэн дээр хар кофе ууснаар цусан дахь глюкозын түвшинд нөлөөлнө. Иймээс өглөө аяга бүлээн ус ууж, юм идсэний дараа кофе уух нь зүйтэй.
- Өглөөгүүр шүүс зэрэг чихэрлэг ундаа уухад диабет тусах эрсдэл 16% нэмэгддэг гэж эрдэмтэд тайлбарлаж байна. Ийм учраас өглөө шүүсний оронд эслэг их агуулсан шинэ жимс идвэл зохино. Ер нь удаан цатгалан байхын тулд уураг их агуулсан, зөв өөх-тостой хүнсээр хооллож сурах шаардлагатай.
- Судалгаанаас үзэхэд, өдөрт нэг зүсэм гахайн утсан мах идэхэд бүдүүн ба шулуун гэдэсний хорт хавдар тусах эрсдэл 20% нэмэгдэж байжээ. Түүнчлэн ийм махаас ердөө 25 грамм идэхэд бүдүүн гэдэсний хавдар үүсэх аюултай.