өдөр
шөнө
×

Хасарваань бусад жимсэнд байдаггүй 23 аминхүчлийг агуулдаг

Хасарваань (нанжин чавга, финик) бол магни, кали, кальци агуулдаг учраас ясны эдүүдийн өвчлөл, тухайлбал остеопорозоос сэргийлнэ. Мөн энэ жимсэнд зэс, төмөр, цинк, марганец, фосфор, натри, алюмини, кадми, кобальт, хүхэр, бор, протеин, масло болон бусад жимсэнд байдаггүй 23 төрлийн амин хүчил бий. Хасарваань бол уураг тархины үйл ажиллагааг 22%-иар нэмэгдүүлдэг зэрэг олон талын ашиг тустай жимс. Гэхдээ илчлэг ихтэй тул хэмжээг тааруулж хэрэглэх нь зүйтэй, өдөрт 2 ширхэгээс илүү идэх хэрэггүй хэмээн мэргэжилтнүүд зөвлөдөг. Түүнээс гадна энэ жимсийг гэдэсний ямар нэг өвчтэй, харшилтай хүмүүс идэж болохгүй, ер нь эмчилгээний зориулалтаар хэрэглэх бол эмчээс зөвлөгөө авах хэрэгтэй. Тухайлбал, өглөө болгон 3 ширхэг хасарваань идвэл зүрх, элэг, бөөрөнд тустай. Өдөрт 7 ширхэг хасарваань идвэл хоол боловсруулалт мэдэгдэхүйц сайжирдаг. Сонирхуулахад, хасарваанийг умайн хүзүүний тэлэлтэд сайн гэж зарим судлаач баталдаг. Судалгаанд 69 жирэмсэн эмэгтэй хамрагдаж төрөхөөс 1 сарын өмнөөс өдөрт 6 ширхэг хасарваань идэж байв. Тэднийг хасарваань хэрэглээгүй жирэмсэн эхчүүдтэй харьцуулахад байгалийн жамаар өөрөө төрөлт 20% илүү бөгөөд арай богино хугацааны дотор хүүхдээ гаргаж байв.
 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top