- Өдөр бүр атга самар цөмөхөд ажлын чадвар өндөр байх төдийгүй ханиад зэрэг олон өвчнөөс өөрийгөө сэргийлэх боломжтой. Хушны самар мөн өсөлтөд хэрэгтэй.
- Экзем, диатез, идээ гарах зэрэг арьсны өвчний үед хуш модны самрын хальс, шахдасыг усанд чанаж бэлд. Дараа нь энэ чанамлаас ваннд хийж орох хэрэгтэй.
- Хуш модны самрын тосыг олон өвчний үед хэрэглэдэг. Түүгээр салаат амталж болно. Гэхдээ нар мандах үед нэг халбага самрын тос уувал илүү ашиг тустай.
- Самрыг хөнгөн дарсанд дарж жаахан зөгийн бал нэмбэл цус цэвэрлэх сайн бэлдмэл болно.
- Хэхрэх, шар хөөрдөг болсон бол хоол идсэний дараа атга самар цөмөх сайн.
- Артерийн даралт их эсвэл атеросклерозтой бол самар цөмөөрэй. Ходоодны хүчиллэг ихдэх, ходоодны шарх, 12 хуруу гэдэсний өвчний үед бас түүнийг хэрэглэ.