Нүд ядарч цуцсан үед дараах 4 дасгалыг хийгээрэй, нүдний цусан эргэлт сайжирч ядаргаа тайлагдан сайхан амарна.
1. Сандал дээр сууж нүдээ чанга аньж 3-5 секунд болно, дараа нь мөн л 3-5 секунд нүдээ том харна. Энэ дасгалыг 6-8 удаа давтах ёстой.
2. Суусан хэвээр нүдээ 1-2 минутын турш анивчуул.
3. Одоо босч зогсоно. Эгц урагшаа 2-3 секунд харж дараа нь гараа өргөн нүдэээс 25-30 минутын зайд барь. Харцаа хурууны үзүүр лүү шилжүүлж 3-5 секундийн турш ширтэх хэрэгтэй. Энэ дасгалыг 10-12 удаа давтана. Хэрэв нүдний шил зүүдэг бол дасгал хийхдээ шилээ аваарай.
4. Сандал дээр сууна. Энэ дасгалыг 2 гараар зэрэг хийх ёстой. Гарын 3 хуруугаар дээд зовхин дээр хөнгөн дарж 1-2 секундын дараа хуруугаа ав. Дасгалыг 3-4 удаа давтана.