Нохойн хошууны жимсний ханд, чанамал нь биеийн эсэргүүцлийг сайжруулж дархлааг бэхжүүлдэг. Учир нь түүнд С болон В1, В2, Р, РР, К витамин, мөн саахар, органик хүчлүүд, төмөр, марганец, фосфор, каротин, дубиль ба пектин зэрэг олон ашигтай бодисууд агуулагддаг. Нохойн хошуу бол үрэвслийн эсрэг үйлчилгээтэй, даавруудын синтезийг сайжруулж ферментүүдийг идэвхжүүлдэг юм байна. Иймээс түүнийг ханиад томуу тусах, амин дэмийн дутагдал, цус багадалт, шээс хөөх, яс хугарах, хаван бууруулах, даралт бууруулах, зүрх ба элэг, цөс өвдөх, бэлгийн чалхыг дээшлүүлэх, нойргүйдлийг эмчлэх гээд маш олон зорилгоор ашигладаг. Мэдээж, тухай бүрд нь эмчээс зөвлөгөө авч хэрэглэх нь зүйтэй.
- Ханиад томуу туссан бол хатаасан нохойн хошуунаас 5 хоолны халбагыг авч 1 литр усанд хийж 10 минут буцалгана. Чанамлаа гал дээрээс авч таглан 8-10 цаг байлгаж тунгаана. Үүнээс 3 цаг тутамд 1 стаканыг ууна, бүтэн 7 хоног хэрэглээрэй.
- Ядаргаа, зүрх судасны өвчний үед дараах хандыг бэлдэнэ. Нохойн хошуунаас 1 хоолны халбагыг авч 1 стакан усанд хийж 10 минут буцалгана. Энэ хандыг таглаж орхин 1 хоногийн дараа бэлэн болохоор ууна.