- Үхрийн нүд ба нохойн хошуу жимсээс тэнцүү хэмжээтэй авч холино. Энэ холимгоос 1 хоолны халбагыг 2 стакан буцалсан усанд хийж битүү таглан 1-2 цагийн турш идээшүүлнэ. Дараа нь марлиар шүүж авна. Хүсвэл зөгийн бал нэмж амтлан хэрэглээрэй. Өдөрт 3 удаа тус бүр 1 стаканыг ууна.
- Халгайн навч ба тэс (сэндэн) жимсийг 3:7 харьцаатай авч холино. Бэлтгэх арга дээрхтэй адил.
- Алтан хундага цэцгийн хандыг С витамин дутагдах үед ууж болно. 200 мл усанд 20 грамм алтан хундага хийж 1 цаг идээшүүлнэ, үүнээс хоол идэхийн өмнө өдөрт 3-5 удаа ууна.
- С витамин дутагдсан үед цангис жимсийг шүүс, ханд, чанамал гээд ямар ч хэлбэрээр уухад сайн. Энд тодорхой тун заах шаардлагагүй, хүссэн үедээ уу.