Самар, ялангуяа хуш модны самар цайр агуулдаг тул дархлааны системийг бэхжүүлж, вирүсийн эсрэг тэмцэх биеийн эсэргүүцлийг нэмэгдүүлдэг. Самар бол зүрх, судас, тархины хувьд супер хүнс юм. Түүнчлэн өвдсөний дараа сэргээн засах эмчилгээний үед заавал самар идээрэй. Гэхдээ түүнийг гурав хүртэлх насны хүүхдэд өгч болохгүй, яагаад гэвэл самрыг шингээх, боловсруулах фермент хүүхдийн биед үүсч амжаагүй бдаг. Үүний зэрэгцээ зарим самар хүүхдэд харшил үүсгэж магадгүй.
Бүйлсний самар (миндаль): Энэ самар холестериныг бууруулж, уураг тархины үйл ажиллагааг сайжруулдаг. Өдөрт атга самар идэж бай. Мөн толгой таллаж өвдөх, невроз, нойргүйдэх үед өдөрт 50 грамм бүйлсний самар хэрэглэ. Турахыг хүсвэл, мөн сэтгэл гутралаас сэргийлье гэвэл энэ самар тустай.
Хуш модны самар: Энэ самар идэхэд хөхүүл эхийн сүү нэмэгддэг. Мөн арьсны өвчнөөс сэргийлэх зорилгоор түүнийг хэрэглэж болно. Өдөрт 30 грамм буюу атга самар идвэл зүрхний өвчин тусах эрсдэл багасдаг гэж эрдэмтэд нотолжээ.
Арахис: Энэ самрыг ходоодны шарх, 12 нугалаа гэдэсний шархлааны үед хэрэглэвэл сайн. 1 атга арахис самрыг кофе нунтаглагч дотор хийж нунтагла. Дараа нь самар ба халуун усыг 1:3-ын харьцаатай найруулж бэлдэнэ. Түүнийг өдөрт 2-3 удаа хоол идэхээс 20 минутын өмнө хэрэглэ. Нэг удаад 2-3 хоолны халбага байхад хангалттай.