өдөр
шөнө
×

Дархлаа бэхжүүлэх жор

Та бидний өдөр тутам хоол хүнсэндээ хэрэглэдэг жирийн сонгины тусламжтай дархлаагаа бэхжүүлэх боломжтой. Доор дурдсан орос жор мөн тархины судсуудыг эрүүлжүүлэх үйлчилгээтэй юм байна. 
Орц: 
Сонгины шүүс - 70 грамм (стаканы гуравны нэг орчим)
Зөгийн бал – 1 стакан 
Зөгийн бал сайн чанарын, шинэ, зунгааралдсан байх ёстой. Сонгины хувьд цагаан, ягаан өнгөтэй гээд ямар ч байж болно.  Энэ хоёрыг маш сайн хольж хутган бэлдээд өдөрт 3 удаа тус бүр 1 цайны халбагыг уугаарай. Хоол идэхээс 30 минутын өмнө энэ “эм”-ийг хэрэглэх ёстой. Бэлдмэлээ дуустал хэрэглэхэд 1 курс эмчилгээ болно. Үүнийг жилд 1 удаа хэрэглэхэд хангалттай. Гэхдээ зөгийн балны харшилтай хүмүүс хэрэглэж болохгүй. Түүнчлэн сагадай зэрэг зарим төрлийн зөгийн бал өвчтэй нойр булчирхайг цочроодог гэдгийг анхаарна уу. 
 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top