өдөр
шөнө
×

Анар жимс тромбозоос сэргийлнэ

Зүрх судасны өвчин бол дэлхийн хамгийн түгээмэл өвчний нэг, түүгээр жил тутам 10 сая хүн нас бардаг. Зүрх судасны өвчин, тромбозаас (бүлэн, нөж үүсч бөглөрөх) сэргийлье гэвэл дараах 3 ундаа хэрэглэхийг эрдэмтэд зөвлөж байна. 
Анар жимсний шүүс: Ромын их сургуулийн эрдэмтэд судалгаа явуулсны эцэст анар жимс нь бие организмын цусыг шингэрүүлдэг болохыг тогтоожээ. Бас тромбоз үүсэх, цусны судсууд нарийсах, цус бүлэгнэхээс анар жимс сэргийлдэг аж. Анар мөн арьсыг сайхан толийлгож тэнийлгэдэг тул бүсгүйчүүдэд нэн хэрэгтэй жимс. Түүнчлэн анарын шүүс нь мөгөөрсийг устгадаг ферментүүдийн ажиллагааг зогсоодог гэж эрдэмтэд мэдэгдлээ. 
Какао: Какаогийн бүрэлдэхүүнд багтдаг полифенолууд нь тромбоцит, бичил хэсгүүд үүсэхээс сэргийлдэг хэмээн Калифорнийн эрдэмтэд баталжээ. Какао уухад бие организмд яг аспирин хэрэглэсэн мэт үйлчилдэг тул зүрхний ишеми өвчнөөс сэргийлдэг аж. Түүнчлэн цайр зэрэг минералыг какао агуулдаг, иймээс стресс тайлж урт наслахад тусалдаг. 
Далдуугийн цэцэгтэй цай: Энэ цайнд их хэмжээний антиоксидант агуулагддаг. “Далдуугийн цай бол инфаркт, ишеми өвчнөөс сэргийлдэг” гэж Нигерийн эрдэмтэд мэдээллээ. Дархлаа сул үед, хэт түгших, ходоод гэдэсний замын өвчний үед энэ цайг уух сайн юм байна. 
 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top