“Хөц будаа бол зүрх судасны систем, араг ясны эдүүд, шүдний пааланд маш их ашиг тустай хүнс. Энэ будаанд зүрхэнд хэрэгтэй, юугаар ч орлуулшгүй минерал агуулагддаг. Кали, кальци, төмөр болон коллагены ялгарлыг эрчимжүүлдэг аминхүчил лизин зэрэг минерал бодисууд хөц будаанд бий. Чухам коллагенээс таны арьсны байдал, гадаад дүр төрх ихээхэн хамаардаг гэдгийг та мэдэх байх. Ийм учраас хөц будааг гоо сайхны хүнс гэж нэрлэх нь бий. Та долоо хоногийн хоолны цэсэндээ заавал хөц будааг багтаах ёстой” гэж Оросын хоол зүйч Ольга Кораблева зөвлөж байна.
Хөц будаа бол хөнгөн, сувиллын хоол, учир нь түүнд өөх тос маш бага агуулагддаг, 100 граммд ердөө 1,1 грамм өөх тос. Хамгийн гол нь энэ будааг хэрэглэхэд ямар нэг сөрөг заалт байхгүй. Гэхдээ 3 хүртэлх насны хүүхдүүдэд хөц будаа өгөх хэрэггүй. Бас насанд хүрсэн хүмүүс хөц будааг хэтрүүлж хэрэглэхээс зайлсхий, учир нь гэдсэнд хий их үүсдэг. Хөц будааг хэрэглэхийн өмнө дэвтээх хэрэгтэй, шөнө дэвтээж орхивол зохино. Энэ будаа удаан болцтой учир 50 минут чанах хэрэгтэй.
Сэтгэгдэл (1)