Хулууг хүнсэнд хэрэглэхээс гадна эмчилгээний зорилгоор ашиглаж болно. Бүтэн сарын турш хулуутай ус уухад цус цэвэрлэж шинэчлэгдэн, холестериний түвшин буурна. Мөн түүнийг яс бэхжүүлэх, чихрийн шижингээ хянах зорилгоор хэрэглэж болно, булчин ба үе мөч өвдөхөд уухад нэн тустай. Хулуу бол токсин, холестеринийг уусгагч мэт үйлчилж цусыг цэвэрлэн шинэчилдэг. Амт таагүй байж мэднэ, гэхдээ эхний долоо хоногт л таны биеэс муу холестерол гадагшилж артерийг цэвэрлэгдэн ой тогтоолт сайжрах зэрэг олон талаар ашигтай.
Өглөөний цай уухаас 15-20 минутын өмнө, өлөн элгэн дээрээ тусгай коктейль бэлдэж ууна. 100 грамм хулуун дээр 150 мл цэвэр ус хийнэ. Үүнээс бага багаар балган 30 өдрийн турш хэрэглэнэ. Бөөрөнхий хэлбэртэй хулуу хэрэглэвэл сайн гэж профессор Сальваторе зөвлөж байна. Гэхдээ хулуутай усыг ихээр бэлдэж хөргөгчинд хадгалж болохгүй, хүйтэнд бодисууд өөрчлөгдөж хувиран үр дүн буурдаг. Иймээс өдөр бүр шинийг бэлдэн хэрэглэвэл зохино.