Нүдний хараа муудах үед доор дурдсан жороор ханд бэлдэж уувал хараа сайжирна. Мөн түүнийг нулимс гоожих, нүдний даралт ихдэх, нүд цийх үед хэрэглэж болно, гэхдээ эхлээд эмчээс зөвлөгөө авбал зохино.
Орц:
- 1 атга алтан хундага (календула)
- 1 атга годил өвсний үндэс (аир)
Алтан хундага, годил өвсний үндсээс тус бүр 1 атгыг авч хагас литр архинд хийж идээшүүлнэ. Үүнийг 12 хоног харанхуй газарт хадгалах ёстой, үе үе сэгсэрч хөдөлгө. Бэлэн болсон хандыг өдөрт 3 удаа хоол идэхээс 30 минутын өмнө ууна. Нэг удаад 1 цайны халбагыг хэрэглэхэд хангалттай. 4 лонх хандыг 1 курс эмчилгээ гэж үзнэ. 1 лонх хандыг барагцаагаар 2 сар уух байх. Дараа нь 1 сар завсарлаад үргэлжлүүлэн эмчилгээ хийж болно.