Эдгээр зөвлөгөөг өөр дээрээ туршихын өмнө эмчтэй зөвлөлдөөрэй.
- Усан үзмэнд агуулагддаг глюкоз, калийн давс нь зүрх судас, булчингуудад эерэгээр нөлөөлдөг. Хар соортын, ястай үзмийг сайн угаана. Үүнээс 50-100 граммыг авч 3-4 хувааж бэлдэн өдрийн турш хэрэглэнэ.
- Амьсгалын замын хурц үрэвсэл, мөн бронхиал астма, плевритийн үед усан үзэм тустай.
- Цэр ховлох зорилгоор 100 грамм үзмийг халуун усанд угааж бэлдэнэ. Үүнийг 1 стакан буцалсан халуун усанд хийж 10 минут буцалга. Дараа нь өрөөний хэмд хөргөн шүүсийг шахна. Энэ хандаас өдөрт 3-4 удаа тал стаканыг эсвэл стаканы гуравны нэг хэмжээтэй ууна.
- Даралт ихэдвэл 50 грамм усан үзмийн навчийг жижиглэж бэлдэнэ. Дээр нь 750 мл халуун ус нэмж усны ууранд 15 минут буцалга. Энэ хандыг хөргөж өдөрт 3 удаа тал стаканыг 21 хоногийн турш ууна.
- Усан үзмийн навчийг хандалж уухад бие организмаас щавелийн хүчлийг гадагшлуулдаг.
- Элэг, тулай өвчний үед усан үзмийн жимс, шүүсийг ашигладаг.
- Өөхөн болон минералын солилцоо хямрахад усан үзэм хэрэглэвэл бие махбодийг бэхжүүлэх нөлөөтэй.
- Ходоод, гэдэсний замын өвчин, өтгөн хатах, шамбарам гарахад хоолны дэглэм сахиж усан үзмийн жимс, шүүс хэрэглэхийг зөвлөдөг.