өдөр
шөнө
×

Ковидыг ханиад томуугаас яаж ялгах вэ? 

Оросын эмч нарын зөвлөгөөг хүргэж байна. 
“Коронавирүс ба гриппийн (ханиад, томуу) вирүс хоёулаа амьсгалын замын өвчин үүсгэдэг ба заримдаа шинж тэмдэггүй эхэлж хөнгөн ба хүндээр өвчлүүлэн улмаар үхэлд хүргэдэг аюултай. Аль аль нь агаар дуслын болон хавьтлын замаар халдварладаг зэрэг адил тал олон боловч тэдгээрийг хооронд ялгаж болно” хэмээн “Gazeta.SPb.ru” сонин бичжээ. 
“COVID-19”-г ханиад томуугаас ялгах гол шинж тэмдэг нь нууц үе. Грипп буюу ханиад томуу туссан тохиолдолд 1-4 хоногт илэрдэг, иймээс нууц үе нь дунджаар 2-3 хоног. Коронавирүс харин бие организмд нэвтэрсний дараа үржиж олшроход илүү их хугацаа буюу 14 хүртэлх хоног шаардлагатай. Ханиад томуу тусвал биеийн байдал огцом мууддаг, өглөө бие сайн байснаа орой гэхэд өндөр халуурах нь бий. 
Гриппийн шинж тэмдэг: халуурах, бие чичирч дагжих, ядрах, толгой өвдөх, хоолой сэрвэгнэх, ханиах, булчингууд өвдөх, ринит.
Коронавирүсийн шинж тэмдэг: удаан ханиах, халуурах, хоолой өвдөх, амьсгалахад хэцүү болох, амьсгаадах, цээж орчимд өвдөх, заримдаа гүйлгэх, дотор муухайрах, бөөлжих, амт ба үнэр мэдрэхээ болих, хөлийн хуруун дээр юм туурах. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top