Оросын нийслэл Москва хотын 71-р эмнэлгийн ерөнхий эмч Александр Мясников өнөөдөр “Россия 1” телевизэд ярилцлага өгөхдөө хорт хавдрыг өдөөгч хүнсний тухай ярилаа. “Хорт хавдрын 5 тохиолдол тутмын 1 нь буруу хооллолтоос болдог. Энд юуны өмнө өөхөлж таргалуулдаг хүнсийг дурдах ёстой, чухам үүний уршгаар цусан дахь инсулиний түвшин нэмэгддэг. Чихрийн шижинтэй хүмүүсийн хувьд хорт хавдар тусах эрсдэл 8 дахин их гэдгийг анхааралдаа авах хэрэгтэй. Ер нь ямарваа “цагаан хүнс”-ээс татгалзахыг хичээ. Өөрөөр хэлбэл, цагаан саахар, цагаан давс, цагаан будаа, цагаан гоймон, цагаан талхыг болж өгвөл өөрийн хоолны цэсээс хасаарай. Учир нь эдгээр хүнс таныг илүүдэл жинтэй болгож цусан дахь саахарын түвшнийг нэмэгдүүлэхийн зэрэгцээ элдэв өвчин, хавдар тусахад нөлөөлнө” хэмээн Мясников эмч сэрэмжлүүлэв.