Инжир буюу илжгэн чих бол олон талын ашиг тустай жимс, таны дархлааг бэхжүүлэхийн зэрэгцээ турахад тусална, бас түүгээр саахарыг орлуулж боломжтой.
- Инжир бол антиоксидант үр нөлөөтэй. Хатаасан инжирт ихээхэн полифенол агуулагддаг учраас эрүүл мэндтэй холбоотой асуудлаас сэргийлнэ, таны бие организмын эсүүд эрт хөгшрөхөөс сэргийлнэ.
- Тэр бол эслэгүүд, калийн эх үүсвэр. 1 ширхэг хатаасан инжирт хоногт шаардлагатай калийн 20% бас 1 грамм эслэг бий.
- Инжир бол янз бүрийн мөөгөнцөр, бактерийн эсрэг үйлчилгээтэй. Тухайлбал амны хөндийн.
- Инжир нь В6 витaмин, зэсээр баялаг, иймээс хоол боловсруулалтыг түргэсгэн эерэгээр нөлөөлдөг. Хоол сойх дэглэм баримталдаг бол хэдэн ширхэг инжир идэхэд өөх аажмаар багасна. Түүнчлэн инжир бол эслэг их агуулдаг учраас биеийн жин буурахад тустай.
- Гэхдээ инжирийг хэтрүүлж хэрэглэж болохгүй. 100 грамм инжирт 75 килокалори агуулагддаг, иймээс хоногт 4-5 ширхэгээс илүүг бүү хэрэглэ. Мөн фруктозын агууламж өндөр тул цусан дахь саахарын түвшинг нэмэгдүүлж болзошгүйг анхаар.