Залуужуулж урт наслуулах төвд жорыг та бүхэнд хүргэе. Орц гэвэл ердөө 3 хэсгээс бүрдэнэ. Зөгийн бал, нимбэгийн шинэ шүүс, оливын тос. Та тус бүрээс 1 цайны халбагыг авч стаканд хийж сайн холиорой. Өглөө өлөн элгэн дээрээ хэрэглэ.
Бие организмаа цэвэрлэж эрч хүчтэй болно, мөн арьс залуужиж, үрчлээ арилна. Хумс хугарахаа больж үс унах нь зогсч торгомсог, зөөлөн, гялалзсан болдог. Энэ бэлдмэл элэг, нойр булчирхайг цэвэрлэж, дотоод эрхтэний ажиллагааг зохицуулж дархлааг бэхжүүлдэг аж. Мөн эрчүүдийн бэлгийн чалхыг нэмэгдүүлдэг. 1000 гаруй жилийн настай энэ жороор бэлдсэн ундааг төвдүүд өглөө болгон уудаг гэнэ. Харин та 7 хоногт 1 удаа хэрэглээд үзээрэй.