Цангис жимс бол сайхан амттай, амны цангаа сайн тайлдаг төдийгүй халуун бууруулах, шээс хөөх, бактерийн эсрэг үйлчилгээтэй. Зөгийн балтай цангисыг ханиад, ангин, ревматизмын үед хэрэглэдэг. Төмс ба цангисын шүүсийг хольж цусан дахь протромбиныг бууруулахад ашигладаг, түүнчлэн дээр нь улаан манжингийн шүүс нэмж элэг, ходоодны зарим өвчинд уудаг. Түүнчлэн даралт ихдэх, атеросклерозын үед цангисыг хэрэглэж болно, мөн таргалалтыг эмчлэх болон жин нэмэхээс сэргийлэхэд үр дүнтэй. Цангисыг эмчилгээний зориулалтаар ашиглахаас гадна квас, жимсний чанамал хийж болно.
Цангисын квас бэлдэх: Цангисыг модоор нухаж ус нэмэн 10 минут чанана. Дараа нь шүүж аван элсэн чихэр нэмж хөргө. Дээр нь дрожж найруулан нэмж бүгдийг сайн хольж хутган дулаан газар тавина. Лонхонд юүлж савлаад дээр нь хэдэн ширхэг үзэм хийж хүйтэн газарт тавь. Квас 2-3 өдрийн дараа бэлэн болно. 500 грамм цангис жимсэнд 1 стакан элсэн чихэр, 2 литр ус, 10 грамм дрожж орно.
Цангисаар чанамал бэлдэх: 1 кг цангис жимс бэлдэнэ. 1 кг алимыг хэрчиж дээр нь арилгаж цэвэрлэсэн 1 стакан хушга нэмж сиропт хийн чана. Сироп бэлдэхдээ 1 стакан усанд 2,5 кг элсэн чихэр хийж найруулна.