өдөр
шөнө
×

Хар чавга ясны масс багасахаас сэргийлнэ

Америкийн хоол зүйч Кристофер Мор "Eat This, Not That!” сонинд ярилцлага өгөхдөө хар чавга тогтмол хэрэглэх нь эмэгтэйчүүдэд ямар ашиг тустай талаар ярилаа. Хар чавга их хэмжээний эслэгүүдийг агуулдаг. Жишээ нь 100 грамм чавганд 7 грамм орчим эслэгүүд бий. Эмэгтэй хүний хувьд өдрийн норм 22-28 грамм бол харин эрчүүдэд 28-34 грамм билээ. 
Хар чавга өөр олон ашигтай талтай. “Эмч нарын зөвлөснөөр хэрэв өдөр бүр чавга идвэл остеопороз болон ясны бусад өвчний үед тустай, ялангуяа ахимаг насны эмэгтэйчүүдийн хувьд түнийг ясны масс алдагдах үед хэрэглэвэл зохино. Түүнээс гадна хар чавга нь үрэвслийн эсрэг үйлчилгээтэй, зүрхний өвчний явцыг хөнгөвчилдөг. Ийм учраас хар чавгыг өдөр тутам хэрэглэхийг хичээгээрэй” хэмээн Кристофер Мор онцлов. 
 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top