Антибиотикийг хэтрүүлж хэрэглэж болохгүй тухай эмч, судлаачид байнга анхааруулдаг. “Хөнгөн өвчний 90% нь вирүсийн гаралтай байхад бактерийн эсрэг эмчилгээ хийснээр өнгөрсөн он жилүүдэд бактериуд антибиотикт их тэсвэртэй болсон. 1980 оноос өмнө стрептококк нь жирийн пенициллинд 99% мэдрэмтгий байсан бол 20 жилийн дараа түүний антибиотикийг эсэргүүцэх чадвар эрс нэмэгдсэн” гэж мэргэжилтнүүд үзэж байна. Тэр бүү хэл антибиотикийг урт хугацаагаар ууснаар бүдүүн гэдэсний хорт хавдар үүсэх эрсдэлтэй тухай судалгаа байдаг. Ингээд та бүхэнд Оросын ЭМЯ-ын Дэд сайд Олег Салагайн антибиотикийн талаарх 5 зөвлөгөөг хүргэе. “Антибиотик хэдийгээр өвчнийг эдгээж хүний амь насыг авардаг ч түүнийг буруу эсвэл хэтрүүлж хэрэглэхээс сэрэмжил” хэмээн тэр сэрэмжлүүлэв.
- Антибиотикийг зөвхөн эмчийн бичиж өгсөн жороор худалдан авч уух ёстой, өөрөө дур мэдэн хэрэглэж хэрхэвч болохгүй.
- Антибиотик уухдаа эмчийн жорын дагуу цагийн хуваарийг хатуу мөрдөх хэрэгтэй.
- Эмчилгээг заавал дуустал хийлгэ, өөрөө сайн дураараа эм уухаа болих аюултай.
- Антибиотикийг зөвхөн усаар даруулж ууна.
- Хэрэв антибиотик харш нөлөө үзүүлвэл яаралтай эмчид хандаарай.