Өглөө гэрээс гарахдаа цай унд уух ямар чухал тухай сонсоогүй хүн байхгүй байх. Ялангуяа нас ахих тусам энэ их чухал, яагаад гэвэл хүний биеийн эсүүд, булчингууд, ясанд маш их өөрчлөлт явагддаг. Мэдээж, хөгшрөлтөөс сэргийлэх ид шидтэй гэж байхгүй. Гэхдээ та өөрийн хоол хүнсний бүтцэд өөрчлөлт оруулснаар чухал шаардлагатай, тэжээллэг бодисуудыг авахын зэрэгцээ хөгшрөлтийг сааруулах боломжтой. “Спорт хоолны лавлах” номын зохиогч, хоол зүйч Эми Гудсон “Уураг аль ч насанд хэрэгтэй, ялангуяа 50 нас хүрснээс хойш. 50-аас дээш насныхан эрүүл саруул байя гэвэл аль болох өндөр чанартай уураг агуулсан хүнс хэрэглэвэл зохино. Спортоор идэвхтэй хичээллэхгүй бол нас ахих тусам бид булчингийн хуурай массын 2-3%-ийг 10 жилд алддаг. Үүний эсрэг тэмцэх хамгийн шилдэг арга бол хоол идэх болгондоо өндөр чанартай уураг хэрэглэх. Ялангуяа өглөөгүүр” гэж ярилаа. Булчингийн жин буурсны улмаас арьсны уян хатан байдал алдагдаж шарх эдгэрэх нь удааширч, халдварын эсрэг тэмцэх чадвар буурах зэрэг сөрөг талтай тухай Америкийн хоол хүнсний коллежийн сэтгүүлд дурджээ.
50-аас дээш насныханд зориулсан өглөөний цайны жишээ:
- 25-30 грамм уураг буюу 2 ширхэг өндөг
- Хагас стакан овъёос, жаахан самар, үр
- Зүсэм бяслаг, 30 грамм мах
- 2 хоолны халбага арахисын тос, 6 унци йогурт
- Хүнсний ногоо, бүхэл үрийн бин