Амьсгалын замын эрхтэнүүдийн өвчин: Голт борын цэцгээс 1 хоолны халбагыг авч 1 стакан буцалсан халуун усанд хийж 1 цаг идээшүүлнэ. Дараа нь шүүж аван энэ хандаас өдөрт 3-4 удаа тус бүр 1 хоолны халбагыг ууна. Үүнийг мөн сүрьеэ, бронхитын үед ууж болно, мэдээж хэрэглэхийн өмнө эмчтэйгээ зөвлөлдөөрэй.
Чихрийн шижин: Хавар эрт түүсэн голт борын цэцгийн нахиа хэрэгтэй. Хатааж жижиглэсэн голт борын нахианаас 20 граммыг авч 1 стакан халуун ус нэмээд 15 минутын турш буцалгана. Дараа нь хандыг шүүнэ.Ширгэсэн ханд дээр буцалсан ус нэмж 1 стакан болгоно. Энэ хандаас өдөрт 3 удаа тус бүр 1 хоолны халбагыг ууна.
Остеохондроз: Голт борын шинэ навчийг жижиглэж бэлдэнэ, үүнээс 2 хоолны халбагыг авч дээр нь цагаан луувангийн шүүс 300 грамм, зөгийн бал 200 граммыг нэмж 100 грамм архинд хийж идээшүүлнэ. Сайн хутгасны дараа өвдсөн газарт түрхэх хэрэггтэй, үүнийг мөн ревматизм, артритын үед хэрэглэж болно.