Гашуун өргөст хэмх, куркум, шар буурцаг, физалисийн жимс зэрэг нь бие организмын эсүүдийг шинэчилдэг гэж Америкийн “IFM” хүрээлэнгийн биологч-генетикч Ирина Мальцева мэдэгдлээ. “Бие махбодид их цэвэрлэгээ хийснээр залуужиж наслалт уртсах боломжтой. Бие организмын эсүүд нь аутофаги буюу өөрийгөө идэх үед шинэчлэгддэг. Амьдрах чадваргүй, хуучин хөгшин эсүүд үхэхэд бие өөрөө үүдэл эсүүдээс шинэ бүтцийг бий болгон улмаар өөрийгөө залуужуулдаг. Тухайлбал, гашуун өргөст хэмхийн эдүүдэд кукурбитацин хэмээх онцгой бодисууд ялгардаг ба чухам тэр л өргөст хэмхийн иш орчимд, өргөндүү хэсэгт гашуувтар амт оруулдаг юм байна. Энэ гашуун хэсгүүд бол эсүүдэд дохио сигнал өгч хөгшин, өвчтэй эсүүдийг мөхөөдөг” гэж И.Мальцева тайлбарлав. Мэдээж, спортоор тогтмол хичээллэх, бат бөх нойрсох нь биеийн “их цэвэрлэгээ” хийхэд тустай. Түүнчлэн хоногийн илчлэгээ 20-30% бууруулахад мөн эсүүд залууждаг ажээ. Харин стресс хор хөнөөлтэй, учир нь бие махбодид явагдаж буй бүх эерэг ажиллагааг “унтрааж” гадны халдлагыг няцаах хүчийг сарниулах аюултай.