*Ханиадаа эмчлэхийн тулд сармис нухаж бэлдэнэ. Нухсан сармис ба зөгийн балыг 1:2 харьцаатай хольж зөөлөн гал дээр тавьж халаана. Энэ шүүсээс өдөрт хэдэн удаа тус бүр 2-3 цайны халбагыг таслан авч ууна.
*Аяга халуун сүүнд зөгийн бал, масло, хүнсний соодоос тус бүр 1 цайны халбагыг нэмж хутгана. Үүнийг шөнө унтахын өмнө бэлдэж уух хэрэгтэй.
*Ангинтай үед хоолой зайлах ханд чанамал бэлдэж, мөн хөлөө гичтэй халуун усанд дүрвэл сайн. Цангис жимсийг зөгийн балтай хольж хоолойгоо зайлах хэрэгтэй. Мөн луувангийн бүлээн шүүс эсвэл сармисны хандыг энэ зорилгоор ашиглаж болно. Сармисны ханд бэлдэхийн тулд саримс нухаж бэлдээд 100 граммыг таслан авч 100 мл буцалсан бүлээн усанд хийж 5 цаг байлган идээшүүлнэ. Харин хөл дүрэх ус бэлдэхдээ буцалсан халуун усанд гич нэмж сайн хутгана. Хөлөө ийм усанд 10-15 минут дүрэхэд хангалттай.