Намрын улиралд биеийн дархлааг дэмжихийн тулд витаминаар баялаг ундааг өөрөө бэлдэн уугаарай. Нохойн хошууны жимсийг жижиглэж бэлдэн 50 граммыг таслан авна. Паалантай саванд 1 литр буцалсан ус хийж нохойн хошууг нэмээд зөөлөн гал дээр 10 минут буцалга. Хандыг жимстэй нь шилэн саванд хийж таглан 5-10 цаг байлган иидээшүүлнэ. Дараа нь шүүж авнахдаа жимсийг шахаж няцална. Хүсвэл жаахан амталж болно. Энэ ундааг өдөрт нь багтааж уух хрэгтэй, яагаад гэвэл удаан хадгалах тохиолдолд аскорбины хүчил “ууршдаг”. Насанд хүрсэн хүмүүс энэ ундаанаас өдөрт 2 стаканыг ууж болно.
100 грамм хүнсэн дэх С витамины орц:
Хатаасан нохойн хошууны жимс -1200мг
Амтат чинжүү -150-250 мг
Чацаргана – 300мг
Үхрийн нүд – 200мг
Яншуй -150мг
Гоньд – 100мг