Доор дурдсан хэдэн аргаас аль нэгийг сонгон хэрэглээрэй, хэрэв та гэрийн нөхцөлд хар батгаа арилгаж чадахгүй бол эмчид хандана уу.
* Өдөр бүр нүүрэндээ тараг түрхэж 5 минут байлга. Тараг бас арьсны өөхийг “задлах” чадвартай.
* Нимбэгийн шүүс ба глицеринийг тэнцүү хэмжээгэр хольж нүүрээ арчина.
* Нимбэгийн шүүс эсвэл устөрөгчийн хэт ислийг хар батга шавсан арьсанд түрхэнэ.
* Овъёосны нэвсийг жижиглэн 1 стаканыг бэлдэж дээр нь 1 цайны халбага хүнсний соод хийнэ. Дээр нь бүлээн ус нэмж өтгөвтөр болтол хутга. Нүүрээ сайн цэвэрлэсний дараа бэлдсэн холимогоо түрхэн 15 минут байлга.
* С витаминаас (дугариг эм) 1 ширхэгийг авч тал стакан бүлээн усанд уусгана. 7 хоногийн турш үүгээр нүүрээ арчаарай.