өдөр
шөнө
×

Халуун цай & хавдар

Халуун цай ба хавдрын өвчний хооронд холбоо байдаг тухай мэргэжилтнүүд анхаарууллаа. "Час халуун цай хүмүүсийн эрүүл мэндэд хортой нөлөөлж улмаар хавдрын өвчин үүсэх магадлалтай" хэмээн Орос улсын гастроэнтерологч эмч Маргарита Арзуманян мэдэгдэв. “Хүмүүс байнга час халуун ус эсвэл цай уухад улаан хоолой, төвөнх түлэгдэж гэмтэн хавдар үүсч буйг зарим судалгаа нотолсон. Иймээс цай, усаа жаахан хөргөж уувал зохино. Ер нь уух унд таны биеийн хэмтэй ойролцоо байх ёстой, ямар ч гэсэн 40 градусаас халуун юм ууж болохгүй” хэмээн эмч Маргарита Арзуманян онцлон тэмдэглэжээ.
Тэгээд ч халуун цай, унд уугаад дулаацдаг гэж ярьдаг нь үнэн хэрэгтээ бие махбодийн гэхээсээ илүү сэтгэл санаатай холбоотой, яагаад гэвэл, хүний ходоодонд температур хэмждэг рецептор байхгүй. Ийм учраас та халуун цай, ундаа аягалсны дараа 5 минут орчим хүлээгээд дараа нь ууж байгаарай. 
 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top