өдөр
шөнө
×

Ковидын эдгэрэлтэд нөлөөлөх 3 үзүүлэлт

Канад, Испаний эрдэмтэд ковидоор өвчилсөн хүмүүсийг судалсны эцэст эдгэрэлтэд нөлөөлдөг үндсэн хүчин зүйлсийг нэрлэлээ. Тэдний бүтээл “Journal of Internal Medicine”-т нийтлэгджээ. “Covid 19”-н хүнд хэлбэрээр өвчилсөн үед цусны шинжилгээний 3 үзүүлэлт л таны амьд үлдэх эсэхийг шийдэх юм байна. 
1. COVID-н спайк уургийн эсрэг үйлчилдэг цусан дахь тодорхой эсрэг биетүүдийн түвшин (вакцин тарьсны дараа ийм төрлийн эсрэг биет үүсдэг).
2. Бие организм дахь антигений нийт тоо
3. Цусан дахь вирүсийн РНК-н тоо
“Тодорхой эсрэг биетүүд нь бие махбодид вирүс өсч олшрохыг блоклодог бол антигенүүд нь биед буй харь бодисуудын хэмжээг гэрчилдэг. Харин вирүсийн РНК нь биед хэр олон вирүс байгааг харуулдаг” гэж мэргэжилтнүүд тайлбарлажээ. Тэд Цар тахлын эхний давалгааны үед Рио-Ортегийн өөр өөр эмнэлэгт хэвтэж байсан 92 өвчтөнийг судалсны эцэст дээр дурдагдсан эхний хүчин зүйл нь үхлийн эрсдэлтэй шууд холбоотой бол нөгөө 2 нь дам холбоотой болохыг тогтоосон байна.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top