өдөр
шөнө
×

"Спутник-V" вакциныг хүлээн авахаар боллоо

Манай улс ОХУ-аас дахин нэг сая тун  "Спутник-V" вакциныг хүлээн авахаар боллоо. Энэ тухай Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг цахим хуудсандаа мэдээллээ. Тэрбээр "ОХУ маш их захиалгатай байгаа бөгөөд Монгол Улсын Ерөнхий сайд, Шадар сайдын албан захидал, Монгол Улсын Засгийн газрын уйгагүй хэлэлцээний үр дүн ийнхүү гарч байна. Асуудлыг нааштай шийдвэрлэж буй ОХУ-д талархал илэрхийлье. Цаашид шийдлээ хүлээсэн олон хэлэлцээр хийгдэж байна. Нийт хүн амаа дархлаажуулсан дэлхийн эхний орнуудын нэг болох Засгийн газрын зорилт алхам алхмаар биеллээ олж байна" гэлээ. 

Монгол Улс “Спутник-V” вакциныг хүлээн авч буй дэлхийн 23 дахь орон болж байна. Одоогоор уг вакциныг дэлхийн 40 орчим орон бүртгэн авч, хэрэглэхийг зөвшөөрөөд байна. Тус вакцин нь "COVID-19" цар тахлын хүндрэлээс бүрэн хамгаалдаг бөгөөд анагаах ухааны нэр хүндтэй “Lancet” сэтгүүлд мэдээлснээр 92 хувийн үр дүн үзүүлж байгаа аж. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top