өдөр
шөнө
×

Элгэнд тустай ундаа

Алтан хундага (химул), луувангийн үрийн ханд бэлдэн элгээ эмчлэхэд ашиглаж болно, ийм ундаа элэгний ажиллагааг сайжруулж цөс ялгарахад нөлөөлөн үрэвслийг намдаана. Хатааж жижиглэсэн алтан хундага цэцгээс 2 хоолны халбагыг авч дээр нь стакан буцалсан ус нэмж идээшүүлнэ. Үүнийг 1,5 цагаас доошгүй байлгасны дараа шүүж авна. Луувангийн үрээс тал хоолны халбагыг авч стакан халуун сүү нэмээрэй. Луувангийн үрийг дор хаяж 1 цаг байлган идээшүүлж шүүнэ. Одоо хоёр ундааг хооронд нь хольж хутгана. Энэ бэлдмэлээс 200 мл-г өдөр бүр хоол идэхээс 30 минутын өмнө ууна, 7 хоногийн турш хэрэглэх ёстой. 
 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top