* Мандарин буюу бэрсүүт жүржийг астм, бронхитийг эмчлэхэд хэрэглэж болно. Уушгиас салс, залхагийг гадагшлуулахын тулд өглөө бүр 1 стакан жүржийн шүүс уугаарай.
* Бронхит ба мөгөөрсөн хоолойн үрэвслийн үед мандарины хатаасан хальсыг усанд чанаж эсвэл идээшүүлж (1:10 харьцаатай) хэрэглэвэл ханиадыг хөнгөвчилж цэр ховхорно.
* Ходоод гэдэсний замын өвчний үед гүйлгээд байвал шинэ мандарин ба түүний шүүсийг хэрэглэх тустай.
* Цусан дахь саахарын түвшнийг бууруулахын тулд мандарины хальсыг чанаж хэрэглэ. 3 ширхэг мандарины хальсыг 1 литр усанд хийж 10 минут чанана. Чанамлаа хөргөгчинд байлган өдөр бүр хэрэглэх ёстой.
* Арьсны өвчний үед ч мандарин тустай, түүнд агуулагддаг фитонцид нь зарим төрлийн мөөгөнцрийг (трихофити, микроспори) устгадаг. Мөөгөнцрөөр халдварласан арьс, хумсаа эмчлэхийн тулд мандарины шүүсийг шахаж олон удаа түрхэнэ.