Нүд өвдөх үед: Зөгийн балаас 3 граммыг авч 10 мл цэвэршүүлсэн устай холино. Эдгээрийг сайн хольж хутгасны дараа нүдний дусаал шиг хэрэглэнэ, өдөрт 3-5 удаа.
Гэдэс өвдөх үед: Энэ зорилгоор хоногт 60-100 грамм зөгийн бал хэрэглэнэ. Энэ хэмжээг 3 тун болгон хувааж алимны шүүстэй холин хэрэглээрэй. Нэг удаад 1 стаканыг ууна.
Амны хөндий, хоолой өвдөх үед: Жор 1. Балжингарма цэцгээс 1 хоолны халбага авч 1 стакан халуун усанд хийж идээшүүлнэ. Үүнийг хөрсний дараа шүүж аван дээр нь 1 цайны халбага зөгийн бал нэмж хэрэглэнэ.
Жор 2: Далдуугийн цэцэг ба царс модны холтсыг 1:2 харьцаатай авч холино. Энэ холимгоос 1 хоолны халбагыг авч 1 стакан халуун усанд идээшүүлж бэлдэнэ. Хөрсний дараа шүүж аван 1 цайны халбага зөгийн бал нэмнэ.
Жор 3: Далдуугийн цэцэг ба балжингармын цэцгийг 2:3 харьцаатай хольж бэлдэнэ. Энэ бэлдмэлээс 1 хоолны халбагыг авч 1 стакан усанд идээшүүлнэ. Хөрсний дараа шүүж 1 цайны халбага зөгийн бал нэмнэ.
Бөөр өвдөх үед: Алирс буюу анисны навчны ханд бэлд, үүний тулд 20 грамм хатаасан навчийг 1 стакан усанд хийж идээшүүлнэ. Дээр нь 1 хоолны халбага зөгийн бал нэмж өдөрт 3 удаа тус бүр 1 стаканыг ууна.