өдөр
шөнө
×

Бөөрөлзгөний ашиг тус

Эдгээр аргыг хэрэглэхийн өмнө эмчлэгч эмчдээ үзүүлж зөвлөгөө аваарай. 
* Үхэр бөлжиргөнө буюу бөөрөлзгөний жимсийг цай шиг хандалж уухад тайвшруулна, мөн бие махбодийг бэхжүүлэх үйлчилгээтэй. Ялангуяа цэвэршилтийн үед уухад сайн. 
* Бөөрөлзгөний навчны хандыг амны хөндийн салслаг бүрхүүл үрэвсэх, ангины үед ам зайлах хэрэгсэл болгон хэрэглэдэг. 50 грамм навчийг 1 литр час халуун усанд 15-20 минут идээшүүлнэ. Дараа нь марлиар шүүж хэрэглэнэ. 
* Бөөрөлзгөний навчийг хандалж хий өвчин, багтралын үед хэрэглэвэл тайвшруулдаг. Түүнчлэн даралт ихдэх, атеросклерозын үед ууж болно. 
* Бөөрөлзгөний навчаас 10 граммыг авч 0,5 литр халуун усанд чанаж гастрит, ходоодны цус алдалтад ууна. 
* Дизентерийн үед сироп бэлдэнэ. 500 грамм ёотон, 250 грамм жимсийг зөөлөн гал дээр чанасаар өтгөн сироп болго. Үүнээс хоногт 3-4 хоолны халбагыг ууна. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top