өдөр
шөнө
×

Коронавирүсийг ялахад тустай бүтээгдэхүүн

“Коронавирүсийг ялахад тустай нэмэлт бүтээгдэхүүн бий. Энэ бол ханаагүй өөхний хүчил “омега 3” бөгөөд хүний бие дэх үрэвслийн голомтыг намдаах процессыг идэвхжүүлдэг. Хүний бие махбод дахь үрэвслийн ба үрэвслийн эсрэг бодисуудын баланс байнга зохицуулагдаж байдаг. Омега-3 нь үрэвслийг дарах бодисуудыг ялгаруулах, бие организмд цус бүлэгнэхийг бууруулахад тусалдаг” гэж Оросын харшил-дархлааны эмч Владимир Болибок ярьсныг yandex.ru нийтэлжээ. 
Нэмж өгүүлэхэд, коронавирүстэй өвчтөнтэй харьцсаны дараа юу хийх ёстой тухай ОХУ-ын анагаах ухааны доктор, халдварын эмч Николай Малышевийн зөвлөгөө хүргэе. Тэрбээр “Ковидтой хүнтэй харьцаанд орсон бол хоол хүнсэндээ жимс жимсгэнэ, хүнсний ногоог аль болох ихээр хэрэглэ. Тэгээд ч намрын улиралд хүмүүст витамин дутагдах нь элбэг, иймээс өдөрт 400-500 грамм жимс, ногоог идэх ёстой. Мөн өөрийгөө сайн тусгаарла" хэмээжээ.
    
 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (1)

  • биии (103.14.39.50)
    зааа
    2021 оны 10 сарын 19 | Хариулах
Top