өдөр
шөнө
×

Сонгиноор эмчлэхүй

* Бөөрөнхий сонгиныг идээт шарх, яр, түлэгдэл, хөлдөлт, батга ба сэвх, үү, эвэр арилгах, хаван буулгах, зөгий хэдгэнэд хазуулах, эдгэхгүй удсан шарх зэрэгт гадуур хэрэглэж болно. 
* Грипп туссан үед бөөрөнхий сонгины шинэ шүүсийг тавганд хийж хамраараа 2-3 минутын турш үнэрлэ. 
* Өлөн элгэн дээр 2-3 ширхэг бөөрөнхий сонгиныг идвэл хорхой гадагшилдаг. 
* Ханиад томуу тусах, ангин, бронхит, хүчтэй ханиалгах үед жижиглэж хэрчсэн бөөрөнхий сонгиноос 100 грамм авч 300 мл буцалсан бүлээн сүүнд хийж 5 цаг байлгана. Дараа нь шүүж 50 грамм зөгийн бал нэмээд өдөрт 4 удаа хоол идэхээс өмнө тус бүр 100 мл ууна. 
* Гэдэс гүйлгэх, дотор эвгүйрхэж чацга алдвал дараах идээшмэл хандыг уувал гэдсэн доторх исэх явцыг болиулна. 
1. 300 грамм хэрчсэн сонгиныг 300 мл цагаан винонд хийж 5 өдөр дарна. Дээр нь 100 грамм зөгийн бал хийж дахин 3 өдөр байлгана. Дараа нь шүүж аваад өдөрт 4 удаа тус бүр 2 хоолны халбагыг хэрэглэнэ. 
2. 500 грамм хэрчсэн сонгиныг 96%-ийн 500 мл спиртэд 10 өдөр дарна. Дараа нь шүүн авч өдөрт 4 удаа тус бүр 1 цайны халбагыг ууна. 
ЭСРЭГ ЗААЛТ: Сонгиныг хэтрүүлж хэрэглэвэл бөөрний болон элэг, зүрх, ходоодны өвчин үгдрэх аюултай. 
 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top