өдөр
шөнө
×

Элгэнд өөх хуримтлагдахаас сэргийл

Элгэнд хамгийн хор хөнөөлтэй нөлөөлдөг 2 хүчин зүйл бол хөдөлгөөний идэвх буурах, архи. Мэдээж сөрөг нөлөөтэй олон хүнс бий, шарсан хоол болон фаст фүүд, трансжир, хүнсний нэмэгдэл бүтээгдэхүүн, химийн нэмэгдэлтэй хүнс гэх мэт. Элэг бол цус цэвэрлэдэг эрхтэн, гэтэл дээр дурдсан хор хөнөөлтэй хүнснээс болж элгэнд өөх хуримтлагдах аюултай. Ингээд та бүхэнд элэгний ачааллыг бууруулж ажиллагааг сайжруулан тэжээллэг бодисоор хангадаг, ашигтай 3 бүтээгдэхүүнийг хүргэж байна. 
1. Өндөгний шар 
Тахиа болон бусад шувууны өндөгний шар бол В4 витаминаар (холин) баялаг. Энэ витамин нь бодисын солилцоог зохицуулж, элэгний эсүүдийг хамгаалж цөсний бүтцийг сайжруулдаг. Голдуу ахимаг настнууд, цагаан хоолтнууд В4 витамины дутагдалд ордог болохыг судлаачид тогтоожээ. Өдөрт 2 ширхэг өндөг идэхэд В4 витамины хоногийн хэрэгцээг нөхнө. 
2. Шар буурцаг 
Шар буурцаг мөн В4 витаминаар баялаг, бас элгийг хамгаалах үүрэгтэй поли-ханаагүй өөхний хүчил, фосфолипидыг ихээр агуулдаг. Түүнчлэн шар буурцганд ургамлын уураг нилээд хэмжээгээр бий, энэ нь бүрэн биш ч гэсэн амьтны гаралтай уургийг орлож чадна. Ялангуяа ферментжуулсан шар буурцаг нэн ашигтай, тухайлбал Японы уламжлалт хоол болох темпе, натто. 
3. Ээдэм, аарц 
Тараг, цөцгий зэрэг цагаан идээтэй адил ээдэм ба аарц нь В4 витаминаар баялаг, түүнчлэн метионин аминхүчлийг агуулдаг. Энэ аминхүчил нь өөх тосыг уусгахад хэрэгтэй, түүний ачаар элгэнд өөх хуримтлагдах нь багасч цөсний бүтэц сайжирдаг. Түүнээс гадна метионин бол антиоксидант, тэрээр элгийг эрт хөгшрөхөөс сэргийлнэ. Ээдэм аарцыг боловсруулахгүй шууд хэрэглэхээс гадна хулуутай жигнэж болно.
 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top