өдөр
шөнө
×

Амьд сонгино элдэв өвчнөөс сэргийлнэ 

Шарсан сонгино маш хор хөнөөлтэй, канцероген гэсэн үг. Иймээс сонгиныг шарахгүйгээр хадгалах аргыг туршаад үзээрэй. Ийм амьд, био идэвхтэй сонгинод бүх ашигтай бодис хадгалагдаж эрч хүч нэмнэ. Түүнчлэн амьд сонгино бол таны бие организмыг хаягдал шаараар дүүргэхгүй харин ч элгийг бичил шимэгчдээс цэвэрлэж хорт хавдрын эсрэг үйлчилгээтэй. 
Амьд сонгино бэлдэх зөвлөгөө: 2 ширхэг бөөрөнхий сонгины хальсыг арилгаж жижиг хэрчин лааз буюу тагтай саванд хийнэ. Одоо 1 хумс сармисыг арилгаж маш жижиг хэрчээд чимх давс нэм. Далайн давс буюу сайн чанарын давс сонгохыг хичээгээрэй. Дээр нь маалингын гашуун биш тосоос 3 хоолны халбагыг нэмнэ. Одоо саваа таглаж хэд сэгсрээд ширээн дээр 3 цаг орхичих, энэ хооронд 2-3 удаа сэгсэрч хөдөлгөх ёстой. Ингээд л амттай, амьд сонгино бэлэн боллоо, түүнийг мөн салаат, шөлөнд нэмж хэрэглэж болно. 
 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top