* Самрын хальсаас 1 хоолны халбагыг авч 200 мл буцалсан халуун усанд хийж 1 цаг идээшүүлнэ. Геморрой гарах үед үүнээс өдөрт 3-6 удаа тус бүр 2 хоолны халбагыг хэрэглэнэ.
* Шинэ самрыг жижиглэж 1 хоолны халбагыг аван 250 мл буцалсан халуун усанд хийж 30 минут байлгаад шүүнэ. Мэдрэлийн ядаргаа, сүрьеэ, бөөр ба давсагны өвчний үед үүнээс өдөрт 4-5 удаа тус бүр 50 мл ууна.
* Хальстай нь жижиглэж няцалсан хуш модны самраас 100 граммыг авч дээр нь 0,5 литр архи нэмж 14 хоног байлгаад шүүнэ. Ходоод ба элэгний өвчин, ревматизм, тулай, артритын үед өдөрт 4 удаа тус бүр 20 дуслыг ууна.
* Хуш модны самрыг шахаж гаргасан “сүү”-г уушигны сүрьеэний үед хэрэглэдэг.
* Хушны давирхайг масло, восктой тэнцүү хэмжээгээр хольж хатиг гарах үед гадуур түрхэн хэрэглэж болно.