өдөр
шөнө
×

Тамир тэнхээг нөхөн сэргээх арга

* Паалантай саванд хар чавга 5 ширхэг, хатаасан гүйлс (эсвэл чангаанз) 3 ширхэг, инжир 3 ширхэг, алим 2 ширхэг, үзэм 1 хоолны халбага, нимбэгийн зүсэм 2 ширхэгийг хийнэ. Энэ бүхэн дээр ус нэмж 5-10 минутын турш зөөлөн гал дээр чанана. Өглөө цайндаа идээрэй. 
* Өндөгний шар 1 ширхэгийг авч нимбэг эсвэл апельсины шүүс нэмж хутгана, дээр нь 1 цайны халбага зөгийн бал нэмээрэй. Үүнийг өглөөний цайн дээр хэрэглэ. 
* 1 ширхэг нимбэгийг буцалж байгаа халуун усанд хийж 1-2 минут болгоод авна. Дараа нь нимбэгээ махны машинаар машиндах буюу хальстай, үртэй нь шууд үрүүлд үрнэ. Дээр нь давсгүй мало нэмж 1-2 хоолны халбгаа зөгийн бал хийн сайн хутгана. Цайтай цуг хэрэглээрэй. 
* Улаанбуудай ба овъёос, арвайн үрийг тэнцүү хэмжээгээр авч холино. Үрээ кофе бутлагчид хийж буталж гурил болгоно. 1 стакан усанд 1 хоолны халбага буталсан гурил ногдохоор бүлээн ус нэмж 2 цаг байлган идээшүүлнэ, дараа нь шүүж зөгийн балтай хэрэглэ. Цус багадах үед, тамир тэнхээ буурсан үед хэрэглэнэ.
 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top