өдөр
шөнө
×

Ханиад эмчлэх энгийн жор

* 30 грамм үзмийг буцалсан, хүйтэн усанд хийж 45 минут байлгаад дараа нь шүүж авна. Үзмийг унтахын өмнө халуун сүүгээр даруулан идэх хэрэгтэй. Энэ арга маш хүчтэй ханиадын үед ч тус болдог.
* Бөөрөнхий байцааны хальсыг час халуун усаар зайлж дээр нь шууд зөгийн бал ба давсыг 1:1 харьцаатай хольж түрхэнэ. Үүнийг халуунаар нь цээж эсвэл нуруундаа наана, гэхдээ зүрхний хавьд болохгүй. Одоо дээгүүр нь гялгар уутаар бүрхэн хөнжлөөр хучиж дулаахан байгаарай. Түрхсэн холимог биеийн арьсанд шингэж эмчилнэ, хэсэг хугацааны дараа байцааны навчийг авна.
* Хүчтэй ханиад, хоолой боогдох үед лийр жимсийг чанасан, жигнэсэн хэлбэрээр хэрэглэх сайн. Хатаасан лийр жимсний чанамлыг халуурч байхад уухад цангаа сайн тайлдаг. 1 стакан хатаасан, жижиглэсэн лийрэн дээр 500 мл ус хийж 20 минут чанана. Гадуур нь ороож 4 цаг байлгах хэрэгтэй. Дараа нь шүүж аваад бүлээнээр нь өдөрт 4 удаа хоол идэхээс 30 минутын өмнө тус бүр 100 мл ууна. 
 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top