өдөр
шөнө
×

Үс унавал зөгийн бал хэрэглэ 

Зөгийн балыг корицатай хослуулан хэрэглэх замаар зарим өвчнийг эмчилж болно. Мэдээж, та өөр дээрээ туршихын өмнө эмчлэгч эмчээсээ зөвлөгөө аваарай.
Дархлаа сайжруулах: Корицаг зөгийн балтай хольж өдөр бүр хэрэглэх нь бие организмын хамгаалалтыг улам бэхжүүлж вирүс, бактериас хамгаалдаг. 
Холестерин бууруулах: Зөгийн балаас 2 хоолны халбагыг авч дээр нь 3 цайны халбага корица нэмж энэ бүхнийг 2 стакан бүлээн усанд хийж хутгана. Энэ холимог 2 цагийн дотор л таны холестериний түвшнийг 10%-иар бууруулна. Өдөрт 3 удаа хэрэглэхэд архаг өвчтөний хүртэл холестерин хэвийн хэмжээнд очно, түүнчлэн артриттай хүмүүс хэрэглэж болно. 
Давсагны үрэвсэл: 1 стакан бүлээн усанд 2 хоолны халбага корица бас 1 цайны халбага зөгийн бал хийж хутга. Үүнийг уухад давсагны микробууд устана. 
Үс унах: Үс унах, халзрах үед дараах холимгийг түрхээрэй. Оливын тосыг халааж 1 хоолны халбага зөгийн бал ба 1 цайны халбага корица хийж холино. Үсээ угаахаас 15 минутын өмнө энэ холимгийг үсний угандаа түрхэнэ. Дараа нь үсээ бүлээн усаар зайлаарай. 
 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top