өдөр
шөнө
×

Толгой таллаж өвдөхөд шүүс уугаарай

Толгой таллаж өвдөх (мигрень) үед заримдаа шүлс их ялгарах, дотор муухайрах, бөөлжих зэрэг үзэгдэл ажиглагддаг. Энэ үед шүүс, эмийн ургамлын ханд уух сайн, мэдээж эмчлэгч эмчтэйгээ зөвлөлдсөний дараа эдгээр аргаас сонгон хэрэглээрэй. 
Луувангийн шүүс: Урьдчилан сэргийлэх зорилгоор луувангийн шүүс ууж болно. Хоол идэхээс 30 минутын өмнө өдөрт 2 удаа тус бүр 100 мл шүүс ууна.
Өргөст хэмхийн шүүс: Энэ шүүс бие организмаас бодисын солилцооны бүтээгдэхүүнийг гадагшлуулахад нөлөөлнө. Хоол идэхээс 20 минутын өмнө өдөрт 2 удаа тус бүр 100 мл шүүс ууна.
Бууцайн шүүс: Энэ шүүс мэдрэлийн системд сайн. Өдөрт 3 удаа тус бүр стаканы гуравны нэг хэмжээтэй бууцайн шүүс ууна.
Европын туруухай (копытень европейский): Шинэхэн үндсээс 2 граммыг авч дээр нь буцалгаж хөргөсөн усаас 200 мл нэмж хийн 3 цаг идээшүүлнэ. Дараа нь шүүж аваад толгой өвдөх үед өдөрт 2 удаа тус бүр 1 хоолны халбагыг ууна. Цусны даралт багатай үед мигрень хөдлөхөд хэрэглэдэг. 
Улаан чайр (калина): Энэ ургамлын холтсоос 2 хоолны халбагыг авч 400 мл буцалсан ус нэмж усны ууранд 30 минут халаана. 15 минут байлган шүүнэ. Үүнээс өдөрт 3-4 удаа тус бүр 1 хоолны халбагыг ууна. Цусны даралт их үед мигрень хөдлөхөд ууна. 
 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top