Эдгээр зөвлөгөөг өөр дээр туршихын өмнө эмчээс зөвлөгөө авна уу.
Гайморит: Саванд 500 мл бор давс хийж 40 градус хүртэл халаана. Дараа нь давсыг халуунаар нь маалинган даавуун уутанд хийж духан дээрээ (2 нүдний хооронд) 30 минут тавина. Давс хөрмөгц дахин 40 градус хүртэл халаан тавьж болно. Үүний дараа гадаа гарч болохгүй, дулаахан байгаарай.
Энэ үед мөн ханд бэлдэн хэрэглэж болно. Төлөгч өвсөөс (трава тысячелистник) 1 хоолны халбагыг, хадаасганаас (золототысячник) 2 хоолны халбагыг авч дээр нь 500 мл буцалсан ус нэмнэ. Сайн таглаж ороон 2 цаг идээшүүлж дараа нь шүүж авна. Энэ хандаар 3 хоног хоолойгоо зайлж хамраар сорж цэвэрлэ. 3 дахь өдрийн орой 2 хамар луугаа нунтаг, хар чинжүү сорж сайн найтаах хэрэгтэй.
Ханиад томуу тусч халуурах үед:
1-р арга: Сармисны 1 толгойг жижиглэн хэрчиж нэг аяга гашилсан сүүнд хийнэ. Дээр нь 1 цайны халбага нунтаг, хар чинжүү нэмж сайн хольж хутгана. Үүнийг ганц амьсгааагаар ууна.
2-р арга: Стаканы дөрөвний нэг хэмжээтэй архинд хар, нунтаг чинжүүнээс 1 чимх хийнэ. Уумагц шууд хөнжилдөө орж хэвтэнэ.