өдөр
шөнө
×

Хэт их унтах сөрөг нөлөөтэй

АНУ-ын Жорж Вашингтоны их сургуулийн анагаахын сургуулийн эрдэмтэд “Хоногт 6,5 цагаас их унтах нь танин мэдэхүйн чадварыг бууруулж ухаан муудахад (деменция) нөлөөлдөг” гэж мэдэгдлээ. Эрдэмтэд 5 жилийн турш 75-80 насны 100 хүнийг судалжээ. Туршилтын эхэн үед сайн дурын оролцогчдын 88-д нь деменцийн шинж тэмдэг илрээгүй ба бусад нь ямар нэг асуудалтай байсан хэмээн “Brain” сэтгүүлийн материалд дурджээ. Эрдэмтэд туршилтад оролцогчдын унтах хугацаа, нойрны чанарыг электроэнцефалографийн тусламжтай үнэлсэн аж. Хүмүүсийн толгойд тусгай электрод холбож тэдгээрийн тусламжтай оролцогчдын унтах, амрах төлөв байдлыг 4-6 шөнийн зайтай хянаж хэмжжээ. Судалгааны явцад оролцогчдын нас, удамшил болон Альцгеймерийн өвчинтэй холбоотой тау-уураг ба бета-амилоидын хуримтлал зэрэг хүчин зүйлсийг тооцон үзсэн байна. “Нойрны дутагдал (4,5 цагаас бага унтах) болон нойр хэтрэхийн (6,5 цагаас их унтах) аль аль нь уураг тархины танин мэдэх чанарт сөргөөр нөлөөлж байгааг олж тогтоолоо” хэмээн эрдэмтэд эцэст нь дүгнэжээ. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top