өдөр
шөнө
×

Чацарганаар амтат эм бэлдэж болно

Чацаргана маш ашигтай жимс гэдгийг бүгд мэднэ. Чацарганы тос бол нүүрний арьсыг залуужуулж элэгний үйл ажиллагааг эрчимжүүлэн, ходоодны шүүс ялгарахыг сайжруулдаг. Мөн чацарганы эфирийн тос нь элдэв өвчнөөс сэргийлэх үйлчилгээтэй. Түүнээс гадна чацарганад олон витамин минерал бий, жишээ нь нимбэгээс ч их С витамин агуулдаг билээ. Чацарганыг чанахгүйгээр бас элсэн чихэр ашиглалгүй бэлдэх арга бий. Ингэж бэлдсэн чацаргана бол эм л гэсэн үг. Ялангуяа ханиад томуу туссан эхний шинж тэмдэг илэрмэгц түүнийг хэрэглээд үзээрэй. 
Орц: 
Чацаргана жимс - 1 стакан
Зөгийн бал – 0,5 стакан 
Корица нунтаг – 1 чимх 
Чацарганыг блендерт хийж дээр нь шингэн зөгийн бал, корица нэмээд 1 минут орчим буталж жижиглэнэ. Ингээд л амтат эм бэлэн боллоо. Хүсвэл чацарганы ясыг урьдчилан салган авч болно. Энэ эмийг хөргөгчинд хадгалаад 7 хоног хэрэглэнэ. Хөлдөөсөн жимс ч ашиглаж болно.
 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top