өдөр
шөнө
×

Охин үр тээж буй эхчүүд ковидоор хөнгөн өвчилдөг гэж эрдэмтэд мэдэгдэв

Коронавирусийн бас нэг аюулыг эрдэмтэд илрүүлжээ. Харвардын анагаахын сургууль, Массачусетын эмнэлгийн эмч нар хамтарч жирэмсэн эхчүүдэд коронавирүсийн халдвар хэрхэн нөлөөлж байгаа талаар судалгаа явууллаа. Гэтэл төрөх хүүхдийн хүйс ба жирэмсэн эмэгтэйн өвчний явцын хооронд хачирхалтай уялдаа холбоо байгаа нь тогтоогдов. Тэдний бүтээлийг “Science Translational Medicine” сэтгүүл нийтэлжээ. 
Судалгаанд 68 жирэмсэн эх хамрагдсаны 38 нь жирэмсний сүүлийн 3 сард ковид туссан байв. Ковидтой эхчүүдийн 19 нь хүү, үлдсэн 19 нь охин үр тээж байлаа. Мөн харьцуулалтын бүлэг гэж байсан, энэ бүлэгт коронавирүсийн халдвар аваагүй 30 жирэмсэн эх орсон ба тэдний 15 нь хүү, үлдсэн 15 нь охин төрүүлэх ажээ. Судлаачид тэдний цусан дахь хамгаалалтын эсрэг биетүүдийн түвшнийг хэмжиж, түүнээс гадна үр хөврөлийн үзүүлэлтийг ч судалжээ. Судалгааны дүн гаргахад охин үр тээж байгаа эмэгтэйчүүдэд коронавирүс арай хөнгөн тусдаг нь батлагдав. "Эрэгтэй хүүхэд тээж байгаа эхчүүд хэрэв “SARS-CoV-2” халдвар авсан тохиолдолд өвөрмөц IgG- эсрэг биетийн титр буурч байсан” гэж эрдэмтэд мэдэгдлээ. Өөрөөр хэлбэл, хүү тээж буй эмэгтэйчүүд нь “СOVID 19”-өөс бага хамгаалагдсан гэсэн үг. Хүү тээж буй эхчүүдийн биед эсрэг биетийн тоо бага төдийгүй эхчүүд өөрсдөө бага хэмжээний саармагжуулах эсрэг биетийг хүүдээ дамжуулж өгдөг аж. Тодруулж хэлэхэд, эрчүүд хар нялхаасаа ковидод илүү өртөмхий, эмзэг байдаг юм байна. 
 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top