Аяга халбага, сав суулга угаахдаа гаргасан алдаанаас болж хавдар, хорт хавдар тусч болзошгүй талаар Хятадын гар утасны систем “WeChat” сэрэмжлүүлэв.
1. Аяга сав угаах шингэн, бусад хэрэгслийг маш хянуур сонгох хэрэгтэй. Яагаад гэвэл, зарим компани хадгалах хугацааг нь сунгахын тулд аяга сав угаагч шингэндээ хортой формальдегид нэмдэг аж. Гэтэл формальдегид бол хүний бие махбодид орсны дараа элгэнд маш хортой нөлөө үзүүлж дархлааны системийг дарамталдаг, тэр бүү хэл хавдар, хорт хавдар үүсгэх аюултай.
2. Сав суулга, аяга халбагаа угаамагц шууд далд хийх зуршлаа март. Учир нь мөөгөнцөр, бактери өсч олшрох магадлалтай. Шар хөгц хэлбэртэй аспергилл мөөгөнцөр хэрэв аяга саван дээр үлдсэн бол хавдар, янз бүрийн халдварт өвчин үүсгэдэг. Энэ нь голдуу модон сав суулга, эдлэлд хамаатай.
3. Заримдаа бид аяга угаагч шингэнтэй усанд бохир сав суулгаа хийж 5-6 цаг хүртэл орхидог. Энэ бол байж болшгүй үйлдэл, яагаад гэвэл чийглэг орчинд хүний биед аюултай бактериуд өсч олширдог юм байна.