* 2 ширхэг нимбэгийг сайн угааж шүүсийг шахаж ав, хальсыг хаяхгүй ашиглана. Тал стакан үзэм, 1 стакан хушга, тал стакан бүйлс (хушны самар нэмбэл сайн), нимбэгний хальсыг махны машинаар машиндана. Одоо дээр нь тал стакан чангаанз, тал стакан чавга, 150 грамм зөгийн бал, нимбэгийн шүүсээ нэмнэ. Үүнийг 1-2 өдөр харанхуй газар байлгаж идээшүүлэх ба хэрэглэхдээ хөргөгчинд хадгалах ёстой. Өдөрт 3 удаа тус бүр 1-2 хоолны халбага холимог хэрэглэнэ.
* 200 грамм чангаанз, 200 грамм чавга, 200 грамм инжир (илжгэн чих), 200 грамм хушга, 200 грамм үзэм, 200 грамм зөгийн бал, 1 ширхэг нимбэг, 50 мл коньяк бэлдэнэ. Хатаасан бүх жимс ба нимбэгийг (хальстай нь) махны машинаар машиндана. Энэ холимог дээр зөгийн бал, коньякаа нэмэх хэрэгтэй. Дараа нь холимгоо саванд хийж хөргөгчинд хадгалаарай. Үүнээс хоол идэхийн өмнө тус бүр 1 хоолны халбагыг ууна.