өдөр
шөнө
×

Маск зүүхэд ковидоор өвчлөх эрсдэл 53% буурдаг

Англи, Австрали, Хятад зэрэг орны эрдэмтэд тус тусдаа судалгаа явуулсны эцэст маск бол “COVID 19”-н эсрэг тэмцэлд маш чухал үүрэг гүйцэтгэж байна гэсэн дүгнэлтэд хүрчээ. “Маск зүүснээр ковидын өвчлөлийг 53%-иар бууруулж байгааг эрдэмтдийн явуулсан 6 судалгааны нэгтгэсэн, нэгдсэн дүн баталлаа. Гэхдээ эдгээр судалгааны дүн хоорондоо нилээд их ялгаатай байсан. Ямартай ч маск бол Цар тахлын эсрэг ашиглаж буй хамгийн үр дүнтэй аргын нэг юм” гэж “British Medical Journal” эрдэм шинжилгээний сэтгүүлд нийтлэгдсэн эрдэмтдийн тайланд дурдсан байна. Судалгаанд 400 мянга гаруй хүн оролцсон ба тэдний 2500 гаруй нь тухайн үед ковидоор өвчилсөн байсан. “Коронавирүсийн ихэнх вакцин аюулгүй, үр дүнтэй. Эдгээр вакцин гэхдээ коронавирүсийн халдвараас 100% хамгаалахгүй, иймээс вакцин тариулсны дараа маск зүүж, гараа тогтмол угаан олон нийтийн газар зай барьж явах хэрэгтэй” хэмээн эрдэмтэд зөвлөжээ. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top