Ковидын эсрэг вакцины 3-р тун (бүүстэр) хийлгэхийн өмнө ба дараа юунд анхаарах ёстой талаар Оросын “Хеликс” лабораторийн албаны захирал Дмитрий Денисовын өгсөн зөвлөгөөг хүргэж байна.
Бүүстэр тун хийлгэхээс хэд хоногийн өмнө, мөн тариулсны дараа 3-4 өдөр архи ууж тамхи татаж болохгүй. Яагаад гэвэл, архи нь дархлааг дарамталдаг учраас хордох, харшил өгөх зэрэг сөрөг үзэгдэл илрэх магадлалтай. Эцэст нь дархлаа муу тогтох эсвэл тариулсны дараа биеийн байдал муудаж болзошгүй. Түүнчлэн вакцин тариулснаас хойш 2 хоногт халуурах, бие тавгүйрхэх, толгой өвдөх зэрэг шинж илэрч мэднэ. Энэ бол хэвийн үзэгдэл, ямар ч вакцин хийлгэхэд илрэх түр зуурын хариу урвал. Иймээс та 3-р тунгаа хийлгэхдээ ажил, өдрийн хуваариа зохицуулж 1-2 хоног гэртээ байх, амрахаар төлөвлөх хэрэгтэй.
Дахин вакцинжуулалтад хамрагдахын өмнө уурагтай хүнс хэрэглэвэл зохино, энэ нь эсрэг биетүүдийг ялгаруулахад тустай. Дархлааны системээ дэмжихийн тулд A болон B6, B12, В9, C, D, E витамин, бас цайр, зэс, селен, төмөр зэрэг минералыг хоол хүнсэндээ хангалттай хэрэглэ. Үүний зэрэгцээ харшил өгч болзошгүй хүнсээс татгалз, үүнд шоколад, амттан, утсан хүнс, нимбэг, апельсин, нимбэг зэргийг нэрлэж болно. Энэ бүхэн ялангуяа харшилтай хүмүүст хамаатайг анхаарна уу. Мэдээж, бүүстэр вакцин хийлгэхийн өмнө эмч заавал таныг үзэж сөрөг заалт байхгүй гэх зэргээр дүгнэлт гаргах ёстой. Мөн вакцин хийлгэсний дараа та заавал 30 минутад эмчийн хяналтад байх ыг хичээгээрэй.